Зүүдиймаагийн адал явдлууд -1 by Khukhzev A., Baljid D., Amina B. | MagicBlox Online Kid's Book

Your browser is not supported. Please consider upgrading to a newer browser.

Зүүдиймаагийн адал явдлууд -1

Зүүдиймаагийн адал явдлууд
Зүүдиймаагийн адал явдлууд -1
Pages: 
20
No votes yet
0

This book series is about my cat. Her name is Zuudiimaa. She is 10 years old now. She is adoreable, funny and interesting. In this book, she is introducing herself. What her name means, how old she is, why she came to this family, what kind of foods she likes, whether she has friends. This book was created by participating children. My 8 year old grand son told me the story and Amina-9 years old girl illustrated the book with her drawings.   

Reviews

Baljid's picture
Монгол хэлээр уншиж сурч байгаа бага насны хүүхдэд унших сонирхол нь төрөхөөр ном.

Please Sign In or Create Account to post reviews.

Pages: 20
Reading Level: Beginner (1 to 6)
Language: Mongolian
ISBN: ISBN 9-99788750-6
Categories: Animals & Creatures, Educational, Family & Friends
Features: Illustrations, Photos, Narrations
Keywords: cat, pet, cat & children, kitty life, children's creativity, cat's teeth, cat's food, caring cat, cat development
Date Added: February 21, 2018
Бага насны хүүхдэд зориулсан энэхүү цуврал нь Зүүдиймаа гэх нэгэн муурны бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдэв. Тэр хүүхэдтэй адил эрхлэх, хайрлуулах дуртай. Дуртай хоолоо нэхдэг, бас зэмлэх, анхааруулахыг маш сайн ойлгоно. Гэртээ ганцаараа үлдэх дургүй. Гадны хүн орж ирэхэд тун ч ихээр сонирхоно. Энэ бүхэн гэрийн муурны өдөр тутмын амьдрал. Түүний тухай сонирхолтой өгүүлсэн цуврал номыг хүүхдүүд Та бүхэн алгасалгүй уншаарай. It's all about me - Зүүдий том болсон нь Зүүдиймаагийн адаа явдлуудын цуврал -1 Намайг Зүүдиймаа гэдэг. Би 10 настай. Надад заримдаа хөгжилтэй, бас хөгтэй явдлууд зөндөө тохиолддог. Манай гэрийнхэн миний адал явдалт намтрыг мэднэ л дээ. Харин хүүхэд бүр муурны амьдралыг мэддэггүй байх. Энэ номд би хэрхэн өсөж том болсноо товч өгүүлэх болно. Намайг манай гэрийнхэн амьтны дэлгүүрээс аваад Зүүдий гэж нэр өгсөн. Тэр үед би долоохон хоногтой маш жижигхэн, өд шиг хөнгөхөөн байсан тул өхөөрдөн энэ нэрийг өгсөн гэсэн. Дөнгөж хөлд орж байсан болохоор буйдан, сандал дээр өөрөө гарч чаддаггүй байсан. Ер нь л чадах юм бараг байгаагүй. Гэрийнхээ хэн нэгнийг дагаад л явдаг байв. Харин хоолоо сайн идээд хурдан том болсон. Тэр үеэс намайг Зүүдиймаа гэж дуудаж эхэлсэн. Би ч энэ нэрэндээ их хайртай. Жоохондоо би сүү долоож уудаг байснаа санадаг. Дараа нь муурны хоол иддэг болсон. Миний хамгийн дуртай хоол элэгний нухаш. Даан ч нэг дор их идэж болохгүй л дээ. Бялуураад ирдэг юм.